Дэлхий

“Gazprom”-ийн БНХАУ-д экспортолсон байгалийн хийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэв

Нийтэлсэн

ОХУ-ын “Gazprom” компанийн БНХАУ-д экспортолсон байгалийн хийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрсэн байна. БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорац 11 дүгээр сарын 23-нд “Сибирийн хүч 1” хийн хоолойгоор дамжуулан “Gazprom”-той байгуулсан гэрээний үүргээс давсан нийлүүлэлт авахыг хүссэн гэж тус компани бямба гарагт “TASS” агентлагт мэдээлжээ.

ОХУ ирэх онд БНХАУ-д 30 тэрбум куб метр байгалийн хий экспортлохыг зорьж байгаа аж. Харин цаашдаа энэ хэмжээг жилд 38 тэрбум куб метр хүргэнэ гэж тооцоолж байна.

“Gazprom” компани “Сибирийн хүч 2” хийн хоолойгоор жилд 50 тэрбум куб метр байгалийн хий БНХАУ-д нийлүүлэхээр хэлэлцэж байгаа ч гэрээнд хараахан гарын үсэг зураагүй байгаа юм.

С.Жаргалмаа

Exit mobile version