Энтертайнмент
Ой тогтоолтын ДАШТ-нд монголчууд гурван насны ангилалд АВАРГЫН ЦОМ хүртлээ
Монголчууд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д гурван насны ангилалд тэргүүлэхийн зэрэгцээ Дэлхийн хошой аваргатай боллоо.
Олон улсын Ой тогтоолтын Холбооноос Бүгд найрамдах Энэтхэг улсын Мумбай хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулав.
Тэмцээн 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Ийнхүү тэмцээний нийлбэр дүнг зарлахад:
-Бага насанд М.Гэгээн-Оюун,
-Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон,
-Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүлж аваргын цом хүртлээ.
Нийт тамирчдыг оноогоор тэргүүлж 2023 оны ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсон бөгөөд ийнхүү ХОШОЙ ДЭЛХИЙН АВАРГА боллоо.