Энтертайнмент

Парис Хилтон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Нийтэлсэн

Энэ жил 42 нас хүрч буй Парис Хилтон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан зарлажээ.

“Ээж байхын жаргалыг энэ дэлхий дээрх юутай ч зүйрлэшгүй” хэмээсэн тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон “Талархлын баяр”-ыг тохиолдуулан охинтой болсон тухайгаа зарласан байна. Өхөөрдөм бамбарууш, ягаан өнгийн нүдний шил болон эмэгтэй хүүхдийн ягаан хослол зэргийн зургийг “Охиндоо баярлалаа” гэх тайлбарын хамт оруулсан тэрээр 2022 онд анхны хүү Финиксээ тээгч эхийн тусламжтайгаар өлгийдөн авсан билээ.

Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа “Бидэнд 20 үр хөврөл бий. Тэд бүгд хөвгүүд. Бид дөнгөж сарын өмнө дахин үр тогтоолгосон. Охид байгаа эсэхийг харахын тулд хүлээх шаардлагатай болсон” хэмээж байсан бөгөөд уг үр хөврөлөөс охинтой болж, охиноо Лондон хэмээн нэрлэсэн байна.

 

Exit mobile version