CRI Монгол радио

Хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нотлов

Нийтэлсэн

Тухайн нутгийн цагаар өчигдөр /11 дүгээр сарын 26/ БНСУ-ын Бусан хотод Хятад, Япон, Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд нарын уулзалтад Хятадын Гадаад харилцааны сайд Ван И оролцов. Энэ үеэр Ван И сайд Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Пак Жинтай уулзжээ. Хятад, Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны байр суурийг хоёр тал нотолж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн урагш ахиулахад бэлэн буйгаа мэдэгдэв.

Ван И хэлэхдээ, Хятад, БНСУ хоёр ашиг сонирхлын нарийн уялдаатай, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд бие биеэ харилцан нөхсөн хамтын ажиллагааны түнш улсууд юм. Эдийн засгийн асуудлыг улс төржүүлэх, шинжлэх ухаан технологийн асуудлыг зэвсэг болгох, эдийн засаг худалдааг аюулгүй байдлын асуудал болгох хандлагыг хоёр тал хамтдаа эсэргүүцнэ. Үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэн сайтар хөгжүүлэхэд хичээх ёстой гэв. Хоёр тал мөн Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Хятад улс Зүүн хойд Азийн нөхцөл байдлыг тогтворжуулагч хүчин байж, Хойгийн нөхцөл байдлыг намжаахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж Ван И онцолсон байна.

Exit mobile version