CRI Монгол радио

Хятад, Японы Гадаад харилцааны сайд нар уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 11-р сарын 25-нд БНХАУ-ын ГХ-ны сайд Ван И Өмнөд Солонгосын Бусан хотноо болж буй Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцов. Энэ үеэр Ван И Японы Гадаад харилцааны сайд Ёко Камикаватай уулзлаа.

Ван И хэлэхдээ, “Удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Японы харилцааг эрүүл зөв замаар хөгжүүлэх ёстой. Хоёр тал стратегийн харилцан ашигтай харилцаа өрнүүлж, үүнтэй холбогдуулан тодорхой төлөвлөгөө, хуваарь гаргах хэрэгтэй” гэжээ. Стратегийн харилцан ашигтай харилцаа сэргээх талаар Ван И гурван санал дэвшүүлжээ.

Уулзалтаар хоёр тал шинэ ээлжийн эдийн засгийн хэлцэл, хүмүүнлэгийн солилцооны дээд түвшний зөвшилцөх уулзалт хийх, мөн хоёр орны хооронд стратегийн хэлэлцээр хийх, тохиромжтой үед аюулгүй байдлын асуудлаар ярилцах, гадаад харилцааны асуудлаар тогтмол зөвшилцөх зэрэг талаар санал нэгдэв.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Exit mobile version