Нийгэм

ХӨСҮТ: Хэвтэн эмчлүүлэгчдийн 102 тохиолдол нь ТОМУУГИЙН ШАЛТГААНТ ХАТГАА байна

Нийтэлсэн

ХӨСҮТ-д өнөөдөр 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 102 тохиолдол нь томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчин эзэлж байна.

Ковидын шалтгаант хатгаа өвчин 19 тохиолдол эмчлүүлж байна. Мөн үүний хажуугаар сүүлийн үед салхин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотой 72 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна.

Биеийн байдлаар нь авч үзвэл томуугийн шалтгаант хэвтэн эмчлүүлж байгаа 102 тохиолдлын гурав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна.

Хүлээн авахаар нийтдээ ХӨСҮТ-ийн хэмжээнд хоногт 80-140 үйлчлүүлэгч үйлчлүүлж байна. Үүний 20-26 нь томуу, томуу төст шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Томуугийн ихэвчлэн илрэх шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, бачуурах, амьсгаадах зэрэг байна.

Мөн бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг  хордлогын шинж тэмдгүүд илэрч байна.

Томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж бол хамгийн түрүүнд авах арга хэмжээ байдаг.

Өвөрмөц болон өвөрмөц бус арга хэмжээг авдаг. Өвөрмөц нь вакцин. Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт нь давс болон содын уусмалаар хоолой, амаа сайн зайлах, олон нийтийн газар, эмнэлэг, сургуулийн орчинд амны хаалтаа зүүх нь чухал юм.

Exit mobile version