Бидэнтэй нэгд

Дэлхий

Илон Маск X платформоос нь сурталчилгаагаа татсан компаниудад уур бухимдлаа илэрхийлэв

Нийтэлсэн

Тэрбумтан Илон Маск дэлхийн хамгийн том сошиал платформуудын нэг Твиттерийг (одоо Х гэж нэрлэдэг болсон) худалдаж авснаасаа хойш зардлыг нь бууруулахын тулд агуулга хянах үйл ажиллагааг сулруулсан.

Үүнээс болоод тус платформд хориотой, ёс бус агуулгын тархалт нэмэгдсэн гэж шүүмжлүүлж байгаа.

Маск өөрөө саяхан X платформд жүүдийн эсрэг хуйвалдааны онолыг дэмжсэн үйлдэл гаргасан нь бас нэлээд маргаан дэгдээсэн юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын томоохон компаниуд зар сурталчилгаагаа Х платформоос татах болсон. Тус сошиал платформын орлогын гол хэсгийг зар сурталчилгаа бүрдүүлдэг.

Лхагва гарагт Нью Йорк Таймс сониноос зохион байгуулсан “DeadBook Summit” арга хэмжээнд оролцохдоо Маск зар сурталчилгаагаа татсан компаниудад уур бухимдлаа илэрхийлсэн нь томоохон шуугиан дэгдээгээд байна.

Тэрбээр тайзан дээр ярилцлага өгөх үеэрээ “Хэрвээ хэн нэгэн намайг мөнгөөр сүрдүүлэх гэж байгаа бол тэдэнд “Go fuck yourself” гэж хэлмээр байна” гэж мэдэгджээ.

Маск энэ үгээ хэд хэдэн удаа давтсан юм. Хэвлэлүүд түүнийг “f***” хэмээх бүдүүлэг үгээр “тайзан дээр бороо орууллаа”хэмээн шуугьцгааж байна.

Маскийг тайзанд гарахаас өмнө Disney компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер зар сурталчилгаагаа X платформоос татах болсон шалтгаанаа тайлбарлаж байжээ.

“Илоны нэр Tesla, SpaceX, X зэрэг өөрийнх нь үүсгэн байгуулсан болон эзэмшдэг компаниудтай маш их холбоотойг бид мэднэ. Түүнийг олон талаараа амьдралаас ч том гэдгийг бид мэднэ. Гэхдээ түүнийг хувийн үзэл, байр сууриа олон нийтэд ил болгосны дараа Илон Маск болон Х-тэй холбоотой байх нь эерэг нөлөөтэй байх албагүйг бид ойлгосон” гэж тэр ярьсан юм.

Disney компаниас гадна IBM, Apple, Lionsgate зэрэг бусад томоохон компаниуд зар сурталчилгаагаа татаад байгаа.

Өнгөрсөн амралтын өдөр Нью-Йорк Таймс сонин компаниудын шийдвэрийн улмаас Х нийтдээ $75 саяын орлогоо алдаад байж болзошгүйг мэдээлсэн юм. Харин Х өөрөө үүнийг няцааж, $11 саяын орлогоо эрсдэлд оруулсан тухай мэдэгдсэн байна.

Компаниудын санааг эргүүлж, орлогын түвшнээ хадгалахыг чармайж буй X компанийн гүйцэтгэх захирал Линда Яккарино өчигдрийн арга хэмжээний үеэр танхимд сууж байв.

Маскийн олны өмнө илэрхийлсэн уур хилэн түүний хүчин чармайлтад том цохилт болох нь гарцаагүй байна.

 

Эх сурвалж: Business Insider

CGTN мэдээ18 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ