Бидэнтэй нэгд

Улс төр

АН-ын генсекийг Л.Гантөмөр биш, МАН-ын дарга томилчихов уу!

Нийтэлсэн

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон даруйд Ерөнхийлөгч асан Х.Баттулга генсекээ томилоо гэх яриа өрнөсөн бол нөгөө талаас АН-ын дарга асан С.Эрдэнэ генсекээ томиллоо хэмээсэн. Гэтэл бүр нөгөө талаас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ генсекээ томиллоо гэх мэдээлэл ч өрнөв. Ерөөсөө АН-ын дарга Л.Гантөмөр генсекээ томиллоо гэх мэдээлэл бүү хэл яриа ч гарсангүй. Үүний цаана томоохон шалтгаан байгаа бололтой.
Уг нь өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 15 дэд дарга, нэг Тэргүүн дэд дарга томилсон ч Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадаагүй билээ. Энэ тал дээр талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр тохиролцож чадаагүй Ерөнхий нарийн бичгийн даргыг гэнэт үүрэг гүйцэтгэгчээр оруулж ирж байгаагийн цаана ямар шалтгаан байв. Ямартай ч АН-ын акулуудын нэг нь Ерөнхий нарийн бичгийн суудлыг хэл чимээ багатайхан авахаар Э.Одбаярыг үүрэг гүйцэтгэгчээр оруулж ирж байгаа нь ойлгомжтой болов уу.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд Егүзэр хутагтын үүсгэн байгуулсан Өнө өглөгт хийдийн зүүн талд лам нарын номын өргөө байсан гэх эх биеийг хөх тоосгоор босгосон шавар байшин эвдэрхий балгас болоход  тун ойртжээ. Хэн ч харсан хийц маягаас авахуулаад эртнийх, хийдийн  өмч хөрөнгө байсан нь харагдах ч хувь хүний эзэмшил болж, дотор нь айл амьдарч, эд бараа хадгалж, эцэст нь эвдэрч нурж эхэлжээ. “Биднийг хүүхэд байхад гар дээр үү, үлд, яр шарх гарахаар настайчууд тийшээ гүйгээд хөх тоосгоны буланд үрчих гэдэг сэн. Нээрээ гүйж очоод тэрхүү шавар байшингийн буланд цухуйж буй хөх тоосгонд үрчихээр тэгсхийгээд алга болчихдог. Ямар ч эм тангаас илүү илбэ шидтэй санагддаг” хэмээн нутгийн иргэд хуучлах аж. Үүнээс болж  хол ойрын хүмүүс байшингийн тоосгыг  сугалж авах  болсон уу, олон жилийн нар, хур, салхинд идэгдсэн үү, ямартай ч ар талаасаа эхлэн нурж эхэлжээ. Одоо л санаа тавьж, эзэмшлийнх нь асуудлыг эргэн харж, хамгаалалтад  авч сэргээн засварлахгүй бол соёлын биет өв бидний нүдэн дээр устаж үгүй болоход ойрхон байна.

Дээрх байшин бол хийдийн ном судрууд хадгалдаг номын сан байж. Ном, соёлоо дээдлэхгүй улс мөхөл рүүгээ замаа засдаг жамтай. 1990-ээд онд хөдөө орон нутаг дахь сүм хийдүүд нурж, ном судрууд хэрхэн устаж буй талаар цогт эх оронч О.Дашбалбар агсан “Номон дээр гишгэсэн алдас” хэмээх нийтлэл бичиж байв. Иймд Соёлын сайд Ч.Номин, дөнгөж саяхан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн болсон Д.Жавзандорж хамба, түүнчлэн V Егүзэр хутагт нар анхааралдаа авна гэж найдна. Нутгийн удирдлагууд, иргэд, энэ нутгаас төрөн гарсан номын мэргэд, Соёлын гавьяат зүтгэлтнүүд сэтгэл талбиж зүтгэлээ өргөж, сумынхаа 100 жилийн ойн хүрээнд номын өргөөг сэргээн засварлаж, хийдийн музей ч болтугай болгоосой. Ийм л ажлыг хийхгүй бол 100 жилийн ой утга төгөлдөр болохгүй гэдгийг ойлгоосой.

Егүзэрийн хийдийн түүхийг сөхвөл 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагдсан. Тэр нь одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Чоно голын хойд дэнж бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг тахилгат дөрвөн уулын дунд байрлажээ. Тухайн үед оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулсан байна. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байсан. Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхий загвараар баригдсан бөгөөд орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, монгол загварын барилгуудтай.Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байсан.

Егүзэрийн хийд урд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байгаад  1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Ж.Галсандаш болсон. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болж, зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байсан. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол ардын намын үүр байгуулах хурал болсон. Түүний дараагаар Егүзэрийн хийд дээр 1923 онд Гаалийн хороо, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний эвлэлийн түр хороог тус тус байгуулж байсан түүхтэй ажээ. Тэгэхээр дээрх байшин хийдийн түүхэнд чухам хэдий үед хамаарах вэ. Эрт цгт байгуулагдсан Энгэр мянгатын хийд гэж байх үеийнх үү. Хожим 1900-гаад оны эхээр Егүзэр хутагт Ж.Гадсандаш  нутгийн иргэдээр хөх тоосго цохиулж сүм хийдийг сэргээн засварлаж, шинэчилж байснаас үлдсэн үү гэдгийг шинжлэн судлах шаардлага бас байгааг хойчийн залуус, судлаачдад бас дуулгая.

Номын мэргэд олноороо төрөн гарсан, ирэх онд 100 жилийн ойгоо хийх гэж буй  Эрдэнэцагаан нутаг, Егүзэрийн өндөр довон дээр ном, соёлын өргөө  устаж үгүй болох ёсгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа