Орон нутаг
Улаангомоос гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлав
Коронавирустай холбоотойгоор сар шинээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Өчигдөр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шаардлагатай тохиолдолд орон нутаг руу орох, гарах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Орон нутгуудын замыг хаах эсэхийг орон нутгийнх нь онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана” гэх мэдээлэл өгсөн.
Тэгвэл Увс аймгийн онцгой комисс хуралдаж, 2020.02.21-26-ний өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.