Дэлхий
Япон улс БНАСАУ-тай холбоотой байгууллага, хувь хүмүүсийн эсрэг хориг тавив
Япон улс Хойд Солонгостой холбоотой дөрвөн байгууллага болон дөрвөн хувь хүний эсрэг хориг тавьжээ.
Тэднийг НҮБ-ын тогтоолоор хориглосон БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, бусад үйл ажиллагаатай холбоотой гэж Япон улс үзэж байгаа аж.
Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр хоригийн жагсаалтад Москвад байдаг “Intellekt LCC” компани болон Оросын иргэн Сергей Козлов нар ч багтсан байна.