CRI Монгол радио

Америк, Европын компаниуд “гинж”-ийг зорьж байна

Нийтэлсэн

28-ны өдөр Бээжинд нээгдсэн Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих анхдугаар экспогийн онцлог зүйлийн нэг бол Америк, Европын олон компанийн сонирхлыг  татсан явдал юм. Үзэсгэлэнд оролцсон  Америк, Европын компанийн тоо төсөөлж байснаас хамаагүй давж, нийт гадаадын үзэсгэлэнд оролцогчдын 36 хувийг эзэлж байна. Ханган нийлүүлэлтийн сүлжээ сэдэвтэй дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэнгийн хувьд уг экспод ухаалаг автомашины сүлжээ, хөдөө аж ахуйн ногоон сүлжээ, дижитал технологийн сүлжээ зэрэг таван томоохон сүлжээ, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний үзэсгэлэнгийн талбайг байгуулжээ. 5 хоногийн дотор 55 улс орон, бүс нутгийн 500 гаруй гадаад дотоодын аж ахуйн нэгжүүд төрөл бүрийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг үзүүлнэ.

Гинжин экспо нээгдэхээс хэдхэн цагийн өмнө Цагаан ордон нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлын тухай хурал хийж, “Нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлын хороо” байгуулснаа зарлаж, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах байдалд урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, АНУ-д зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэлийг дэмжихийг санал болгов. Эдгээр арга хэмжээ нь АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нэн чухал гэж АНУ мэдэгдсэн хэдий ч энэ нь АНУ-ын Засгийн газар хамгаалалтын арга барилаа үргэлжлүүлж, үндсэндээ “жижиг хашаа, өндөр хэрэм” барьж,  “гинжин хэлхээний тусгаарлах” үйлдэл хийж байна гэж гаднынхан үзэж байна.

Америк, Европын олон компани “гинж”-ийг зорьж ирж байгаа нь захиргааны арга хэмжээ зах зээлийн жам хуулийг өөрчлөх боломжгүй, Хятад улсыг дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээнээс хасах боломжгүй гэдгийг харуулж байна. Жянсу мужийн Тайцангаар   жишээ болгон авч үзье. Энд шинээр бүтээгдсэн шинэ эрчим хүчний  авто машины мотор нь эргэн тойрны 1.5 км-ээс бага зайд дээд болон доод урсгалын үйлдвэрлэлийн туслах компаниудыг олох боломжтой. Герман улсын нарийн технологийн компанийн менежер хэлэхдээ, тухайн орон нутгийн аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурлан бүтээгдэхүүнээ зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлээд зогсохгүй Ази, Хойд Америк болон бусад бүс нутагт борлуулдаг.

Америк, Европын компаниуд Хятадыг сонгосон нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангахад Хятад улс чухал ач холбогдлоо өгч буйг мөн харуулж байна. Энэ удаагийн гинжин хэлхээний экспод нийтэлсэн “Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дэмжих тайлан”-д Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаанд асар том зах зээлийн боломж, аж үйлдвэрийн бүрэн боломжийг олгож байгааг тэмдэглэжээ.

Ирэх таван жилд Хятад улсын импорт экспортын бараа, үйлчилгээний худалдааны хэмжээ тус тус 32 их наяд ам.доллар, 5 их наяд ам.доллар давж, дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээлийн статусыг хадгална.  Аж үйлдвэрийн хамгийн бүрэн ангиллыг эзэмшсэн, иж бүрэн туслах байгууламж бүхий Хятадын аж үйлдвэрийн салбарын цар хүрээ нь 13 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээн дэх төв байр суурь улмаар  илэрхий болж байна. Теслагийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Сун Гангийн хэлснээр, “Тесла компанийн Хятад дахь амжилт нь илүү их хэмжээнд Хятадын нийлүүлэлтийн сүлжээний амжилт юм.”

Нэн гүнзгий өнцгөөс харвал, олон улсын ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн уян хатан байдал, гадаадад нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, бизнесийн орчныг сайжруулах тууштай хандлага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн  үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм. Энэ оны эхний гурван улиралд Хятадын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өсөж, дэлхийн “зүтгүүр”-ийн байр суурийг баттай эзэлжээ. Ройтерс агентлаг 28-ны өдөр нийтлэл нийтэлж, “Хятад улс гадаадын компаниудын сонирхол татахуйц сонголт хэвээр байна” гэжээ. Bloomberg мөн дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, хэрэглэгчдийн эрэлт сулрахын хэрээр олон компани Хятадыг орлох “үйлдвэрлэлийн төв”-ийг олоход хүндрэлтэй байна гэж мэдээлэв.

Exit mobile version