Нийгэм

2026 онд Монголд болох СОР17-ын зохион байгуулалтыг НҮБ дэмжин ажиллана

Нийтэлсэн

Монгол Улсад 2026 онд болох Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/ дэмжин ажиллахаар болжээ.

Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиаутай уулзсан.

Уулзалтаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиауд 2024 онд Монголд ирэх Ерөнхийлөгчийн урилгыг дамжуулсан байна. Үүний хариуд тэрбээр 2024 онд багтаан Монголд айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2026 онд болох COP17-г зохион байгуулах бэлтгэл ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхээр тогтжээ.

Манай Улсын хувьд тус бага хурлын үеэр бэлчээр, говь хээрийн бүсийн холбоо бүхий асуудал, шар шороон шуургыг тэргүүлэх чиглэлд авч үзэж, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа үзүүлэх нь үр дүнтэй байх талаар зөвлөсөн байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Exit mobile version