Нийгэм

Хятадаас 31,500 тонн дизель түлш авахаар захиалсан. Эхний ээлжийн 2,500 орчим тонн нь энэ долоо хоногт Замын-Үүдэд ирнэ

Нийтэлсэн

БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд импортлогч ААН-үүд мөнгөө төлсөн хэмээн УУХҮ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Энэхүү захиалсан түлшний хэмжээ болон хэзээ ирэх талаар АМГТГ-аас тодруулахад “БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш авахаар захиалгаа өгсөн. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2,500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн, замдаа тээвэрлэгдэж байгаа. Төмөр замын ачаалал үүсэхгүй бол энэ долоо хоногийн дунд үеэр Замын-Үүдэд ирнэ.

Хятадаас газрын тосны бүтээгдэхүүн импортлоход цариг шилжүүлж, ачихад хугацаа шаардагддаг. Эхний ээлжийн түлшээ авахаар манай талаас хоосон вагоноо бэлдсэн.

Манай улс сард 90,000 гаруй тонн дизелийн түлш хэрэглэдэг, БНХАУ-аас захиалсан түлш ирснээр 10 хоногийн нөөцтэй болно.

Бензин, дизель түлш ОХУ-аас тасралтгүй импорт хийгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байдалтай байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Нүүрсний экспорт өсөж, дизелийн хэрэгцээ эрс нэмэгджээ.

Exit mobile version