Дэлхий

Ирэх онд Жо Байденд импичмент зарлаж магадгүй

Нийтэлсэн

АНУ-ын конгресс ирэх 2024 оны эхээр Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлаж магадгүй талаар мэдээлэл гарчээ.

АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хуульзүйн хорооны дарга Жим Жордан “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа тус танхим 2024 оны эхний хагаст Америкийн Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлах талаар хэлэлцэж магадгүй гэж хэлжээ.

Тэрбээр “Бид сүүлийн хэдэн гэрчтэй ярилцах эрмэлзэлтэй байна. Гэхдээ үүнийг аль болох хурдан хийнэ” гэж ярьсан байна. Түүний хэлснээр Төлөөлөгчдийн танхим энэ сард болон ирэх нэгдүгээр сард хэд хэдэн гэрчтэй ярилцахаар тооцоолж байгаа аж.

Үүний өмнө конгрессын спикер Майк Жонсон Жо Байденд импичмент зарлах нь шаардлагатай алхам гэж мэдэгдсэн билээ.

Exit mobile version