CGTN мэдээ

Пэн Лиюань, Фан Тхи Тхан Там нар Ханойн Үндэсний их сургуульд зочиллоо

Нийтэлсэн

Тухайн орон нутгийн цагаар өнөөдөр, 13-ны өдөр Ши Жиньпин даргын гэргий Пэн Лиюань Вьетнам улсын дарга Во Ван Тхуонгийн гэргий Фан Тхи Тхан Тамын хамт Ханойн үндэсний их сургуульд зочиллоо.

Пэн Лиюаньд сургуулийн түүх, үйл ажиллагаа, олон улсын солилцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүний дараа Пэн Лиюань, хоёр тал боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, Вьетнамын улам олон залуус Хятадад суралцаарай гэж уриад, харилцан ойлголцол, найрамдлаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.

Пэн Лиюань, Фан Тхи Тхан Там нар тус сургуулийн соёлын төвөөр зочилж, хятад хэл сурч буй вьетнам оюутнуудын төлөөлөлтэй найрсаг яриа өрнүүлжээ.

Exit mobile version