Дэлхий

Япон: Санхүүгийн дуулианы улмаас гурван сайд огцорчээ

Нийтэлсэн

Эрх баригч нам дотор санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас гурван сайд нь огцорчээ. Киодо агентлагийн мэдээлснээр, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Жүнжи Сүзүки, Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайд Ичиро Мияшита нар өнөөдөр /2023.12.14/ огцрох тухай албан хүсэлтээ Ерөнхий сайд Фүмио Кишидад хүргүүлжээ. Хүсэлтийн хүлээн авсан байна. Намд өргөсөн хандивын мөнгөнөөс хувь хүртдэг байсан дуулианд холбогдоод буй сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно өнөөдөр мөн огцорлоо.

Лхагва гарагт дээрх албан тушаалд нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Тухайлбал, сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар гадаад хэргийн сайд асан Ёшимаса Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар хууль зүйн сайд асан Кэн Сайто, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан Такэаки Мацүмүра, Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайдаар Тэцүши Сакамото нар томилогдох нь тодорхой болоод байна.

Exit mobile version