Энтертайнмент
Реппэр ThunderZ шинэ бизнес эхлүүлжээ
Реппэр ThunderZ өнөөдөр буюу 2023.12.14-ний өдөр шинэ бизнес эхлүүлж буй тухайгаа албан ёсоор мэдээллээ.
Түүний хувьд IT инженер мэргэжилтэй нэгэн. Монголд болж буй бүхий л арга хэмжээний тухай мэдээллийг нэгтгэсэн eventx.mn хэмээх веб хуудсыг нээн ажиллуулж эхэлсэн тэрээр олон жил төлөвлөж явсан ажлаа ийнхүү бодит болгосон байна.
Уг сайтад хүссэн хүн бүр бүртгүүлэн ашиглах боломжтой бөгөөд хүссэн арга хэмжээ, тасалбараа үүсгэх боломжтой бөгөөд цаг зав, санхүүг тань хэмнэх эко системийг ийнхүү бүрдүүлж байна. Тус платформ дээр арга хэмжээнээс гадна арга хэмжээ зохион байгуулах газраа захиалах, уран бүтээлчид урих зэрэг үйлчилгээ авах боломжтой ажээ.