Энтертайнмент

“IHC Esports” багийг “Цахим илч” болгож, 1 жил өндөр хурдны интернетээр бэлтгэл хангуулахаар боллоо

Нийтэлсэн

ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байранд шалгарсан залуусыг хүлээн авч уулзан, шагнал гардуулж байна.

Тэрбээр “PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурд, хүч авхаалж самбаа, оюун санаагаа сорин өрсөлдсөж I, II, IV байр эзэлсэн багуудад халуун баяр хүргэе.

Манай улс өнгөрсөн онд ЦХХЯ-ыг байгуулсан. Дэлхий дахины цахим эдийн засагт хувь нэмрээ оруулсан он жилүүд өнгөрч байна. Өнгөрсөн оны тайланд цахим эдийн засагт үзүүлж байгааг цахим спортын хувьт нэмэр нийт борлуулалтын орлого 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг жилийн хугацаанд 8.6 хувийн өсөлт гарсан байна. Эдийн засагт цахим спорт маш том хувь эзэлж, жин дарж байна.

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга төрөн гарсанд бид бахархаж байна. Энэ амжилтаас харахад орчин цагийн залуучуудын хурд хүч, авхаалж самбаа, оюун санаа ямар түвшинд байгаагийн хамгийн том илэрхийлэл гэж үзэж байна.

Мөн дижитал салбарын анхны сайдын хувиар дэлхийд нэр алдраа дуурсгасан дүү нарыгаа бахархан хүлээн авч байна. Энэ утгаар ЦХХХ-ны сайдын тушаалаар “IHC Esports” багын хамт олныг Монголын цахим илчээр өргөмжилж байна. Ирэх онд олон улсад зохион байгуулагдах тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Мөн “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байр эзэлсэн залуучууддаа Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг болон ЦХХХЯ-ны Жуух бичгээр шагнаж байна. Үүнээс гадна та бүхэнд тулгамддаг асуудал бол интернетийн хурдны зөрүүгээс болж хоцрох асуудал үүсдэг тул хувийн хэвшлийн компаниас интернет худалдан авч бэлтгэл хийдэг. Тиймээс төрийн мэдэлд байдаг интернетийн шууд урсгалаас шилэн кабелыг та бүхний бэлтгэл хийж байгаа байр руу татаж, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернетээр бэлтгэл хийх бололцоогоор хангахаар болсон. Энэ шийдвэрийг ЦХХХ-ны сайдын тушаалаар гаргаж, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК техникийн боломж бололцоог бүрдүүлж ажиллахаар болж шийдвэрлэсэн” гэлээ.

Exit mobile version