Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ

Нийтэлсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын Бага хуралд амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Мюнхен хотод жил бүр зохион байгуулагддаг тус хуралд оролцогчид бүтэн 3 өдрийн турш олон улсын харилцаанд тулгамдаж буй олон асуудлаар ярилцаж, өөрсдийн байр суурь, санаа бодлыг солилцов.

Жил ирэх тусам улам өргөжиж, ач холбогдол нь нэмэгдэж буй тус арга хэмжээнд ХБНГУ-Ерөнхийлөгч Ф.Штайнмайэр, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон, Украин Улсын Ерөнхийлөгч В.Зеленский, Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани, Азербайжан Улсын Ерөнхийлөгч И.Алиев, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, Нидерланд Улсын Ерөнхий сайд М.Рутте, Армян Улсын Ерөнхий сайд Н.Пашинян, ЕХ-ны Комиссын дарга У.Фон дэр Лайэн, НАТО-ийн ЕНБД Е.Столтенберг, түүнчлэн ОХУ, БНХАУ, АНУ, Иран, Катар, Кувейт, Оман болон Саудын Арабын Хаант Улс, Турк, Энэтхэг, Япон зэрэг улсын Гадаад харилцааны сайд, АНУ, ХБНГУ, Австрали зэрэг улсын Батлан хамгаалахын сайд болон бусад өндөр дээд түвшний албаны хүмүүс оролцлоо

Энэхүү арга хэмжээнд оролцсон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үндсэн хэлэлцүүлэгт оролцохоос гадна тус Бага хурлын хүрээнд зохион байгуулсан “Оросын гадаад бодлогын сорилтууд”, “Үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт уригдан оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Гадаад улсын олон төлөөлөгчид хоёр талын яриа хэлэлцээ хийх тавцан болгон ашигладаг тус арга хэмжээний үеэр Д.Цогтбаатар сайд тус хуралд оролцсон Канад, Нидерланд, Финлянд, Польш, Беларус, Грек, Турк, Казахстан, Киргиз зэрэг улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар яриа хэлэлцээ хийлээ.

Дээрх уулзалтуудын үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт шинээр татах асуудлаар ярилцаж, Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн форум хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм.

“Peacebook” форумыг 2 дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Фэйсбүүк” компанитай хамтран энх тайвны төлөө санаа бодлоор нэгдсэн монголын болон олон улсын оюутан залуучууд, залуу дипломатчуудад зориулсан “Peacebook” форумыг 2 дахь удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үеэр Д.Цогтбаатар сайд Казахстан, Киргиз улсын Гадаад харилцааны сайд нарт тус форумын урилгыг гардуулан өгч энэхүү арга хэмжээний ач холбогдлыг танилцуулж, төлөөлөгчид оролцуулахыг хүсэв.

Мюнхений аюулгүй байдлын Бага хурлын үеэр БНХАУ-д дэгдээд буй “Covid-19” /Коронна/ вирусын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, док. Тедростой уулзаж ярилцав.

“ФАТФ”-ийн үндсэн гишүүн Канад, Финлянд, ХБНГУ, Грек, Нидерландын Гадаад харилцааны сайд нарт Монгол Улс саарал жагсаалтаас гарах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав

Дэлхийн олон орны Гадаад харилцааны сайд нар оролцсон энэхүү арга хэмжээний үеэр Д.Цогтбаатар сайд Монгол Улсыг “ФАТФ”-ийн “саарал жагсаалт”-аас гаргах асуудлаар “ФАТФ”-ийн үндсэн гишүүн Канад, Финлянд, ХБНГУ, Грек, Нидерландын Гадаад харилцааны сайд нартай уулзаж, Монгол Улсын зүгээс тус жагсаалтаас гарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бодит мэдээллийг өгч үр дүнг танилцууллаа.

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй хил дамнасан хууль бус наймаа, гэмт хэрэгт манай иргэд холбогдох болоод буйг эрс шийдэмгий таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах, монголын хууль хяналтын байгууллагуудын хүчин чармайлт, арга хэмжээг дэмжиж ажиллах асуудлаар Д.Цогтбаатар сайд Польш Улсын Гадаад харилцааны сайд, ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд нартай уулзахдаа чухалчлан ярьж ойлголцов.

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ