CGTN мэдээ

Хорооллын жижиг асуудалд ч Ши Жиньпин даргын сэтгэлдээ тээж явдал амьжиргааны асуудал

Нийтэлсэн

Саяхан Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөсөн Ши Жиньпин дарга Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-нд очиж ажилласан. Наннин хотын Паньлүн хороолол нь Ши даргын ажилласан эхний өртөө байв.

Паньлүн хороололд Хань, Жуан, Яо зэрэг 15 үндэстэн ястан амьдардаг. Соёл, спортын үйл ажиллагааны өрөөнд Ши Жиньпин дарга уран бичлэг бичиж, ардын дуу дуулж буй иргэдтэй найрсагаар ярилцав.

Хороолол нь анхан шатны үндсэн нэгж бөгөөд үндэсний засаглалын тогтолцооны үндэс суурь юм. Хорооллыг боловсон хүчин, нөөцөө бүрэн ашиглаж, эрүүл ашигтай, оюун санааг тэтгэх соёлын үйл ажиллагаа явуулахыг Ши Жиньпин дарга уриалав.

Ши Жиньпин дарга хотын хорооллын засаглалд маш их анхаарал хандуулж, хороололд олон удаа газар дээр нь ажиллаж байсан юм. Хорооллын жижиг асуудал ч гэсэн түүний сэтгэлдээ тээж явдаг “амьжиргааны том асуудал” юм.

Exit mobile version