CGTN мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай тохиролцооны түүхт ач холбогдол
Саяхан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын 28-р бага хурлын (COP28) үр дүнгийн талаар “Түүхэн чанартай тохиролцоо” , “амаргүй олсон ялалт” хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэлж байна.
Энэ удаагийн хурлаар тохиролцсон “АНЭУ-ын нийтлэг ойлголт”-ын түүхт ач холбогдол нь анх удаагаа “олборт түлшнээс ангид байх өөрчлөлтийн тухай” тохиролцоонд хүрсэн явдал юм.
Хэлэлцээр тохиролцоонд хүсэн нь тийм ч хялбар биш юм. Зарим улс нь олборт түлшийг үе шаттайгаар зогсоохыг нэн тэргүүнд тавих болно гэдгээ өмнө нь тодорхой мэдэгдэж байсан бол зарим нь зөвхөн олборт түлшийг аажмаар багасгах эсвэл энэ санааг бүхэлд нь үгүйсгэх хүсэлтэй байгаагаа онцолж байсан. Талууд ширүүн маргалдаж байсан тул хурлыг илүү нэг өдөр хуралдуулж, “шударга, шат дараалалтай, зүй зохистой аргаар олборт түлшинд түшиглэж буй хэлбэрийг өөрчлөхийг талууд хүлээн зөвшөөрч гэрээнд тэмдэглэсэн юм.
COP28 түүхт гэрээ тохиролцсон нь Хятад Америкийн хамтын ажиллагаа, ялангуяа дээд давхаргын дэмжлэгээс салшгүй хэмээн зарим шинжээчид дүгнэж байна.
Бохир хийн ялгарал багатай ногоон хөгжил нь дэлхий нийтийн нийтлэг ойлголт болж байна. Энэ удаагийн хурлын нийтлэг ойлголтыг бодитой хэрэгжүүлэхэд улс орнуудын хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Тухайлбал:
Юуны өмнө хөгжингүй улс орнууд зүгээр хоосон үг хэлж болохгүй. Парисын хэлэлцээрт уур амьсгалын санхүүжилтийн үүргийг “нийтлэг боловч ялгаатай” зарчмаар улс орнуудад хуваарилах ёстой гэж заасан бөгөөд энэ нь их хэмжээний бохир хий ялгаруулж буй орнууд илүү их үүрэг хариуцлага хүлээж, утааг бууруулах талаар хөгжиж буй орнуудыг дэмжих чадвартай байх ёстой гэсэн үг юм.
Гэсэн хэдий ч Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг энэ удаа дүгнэснээс харахад, хөгжингүй орнууд тус улсынхаа бохир хийн ялгарлыг багасгах, хөгжиж буй орнуудын энэ салбарт санхүү технологийн тусламж үзүүлэх амлалтаасаа ноцтой зөрчиж байна. НҮБ-ын гаргасан 2023 оны холбогдох тайланд харуулснаар, одоохондоо хөгжингүй орнуудын санхүүжилт нь хөгжиж буй орнуудад шаардагдах хөрөнгийн аравны нэг, 18-ны нэгд л хүрэх төлөвтэй байна.
Эрчим хүчний хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд улс орнууд хамтран зүтгэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт гайхалтай ололт амжилтад хүрсэн байна. Одоогийн байдлаар Хятадын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дэлхийн гуравны нэгээс илүүг эзэлж байгаа бөгөөд салхины эрчим хүч, усан цахилгаан станц, нарны эрчим хүч үйлдвэрлэх зэрэг талаар дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Саяхан болсон Хятадын 2023 оны төвийн эдийн засгийн ажлын хурлаар ирэх оны Хятадын эдийн засгийн хөгжлийн есөн том зорилтын нэг нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, бохир хийн ялгарал багатай ногоон хөгжил гэж тодорхой дурдсан юм.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрээр худалдаа, хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг улс орнууд хамтдаа эсэргүүцэх ёстой.
COP28-д тодорхой дурдсанчлан Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд одоогийн хүчин чармайлт хангалтгүй байна. Улс орнууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой. НҮБ-ын цаг уурын албаны хүний хэлсэнчлэн “Ирэх жилүүдэд таны дуу хоолой, шийдвэр зориг аль ч үеэс илүү чухал байх болно.”