CRI Монгол радио
Үзэл санаагаа чөлөөлж, дутууг нөхөж, давуугаа бадруулахыг онцолжээ
Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 10-13-ны өдрүүдэд Жянши мужид ажиллаж, Жөүжян, Жин Дэ Жэнь, Шанрао зэрэг хотоор очиж, түүх соёлын гудамж, аж ахуйн нэгжүүд, хөдөө тосгоны сэргэн босголтын ажилтай танилцжээ. Энэ хугацаанд тэрбээр онцлохдоо, ХКН-ын шинэ цаг эриний гол ажил үүргийг тэргүүн байранд тавьж, шинэ хөгжлийн үзэл баримтыг сайтар хэрэгжүүлж, шинэ хөгжлийн тогтолцоог байгуулах явц дахь Жянши мужийн гүйцэтгэх ажил үүргийг оновчтой болгон, онцлог давуу талаа сайтар бадруулж, өндөр чанартай хөгжил, ногоон хөгжил, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих шинэ шаардлагуудыг биелүүлэх ёстой. Үзэл санаагаа чөлөөлж, дутууг нөхөж, давуугаа бадруулахыг хэрэгтэй гэдгийг онцолсон байна.