CGTN мэдээ

Гамшгийн эрсдэлийг бүх чиглэлээр бууруулна

Нийтэлсэн

Хоёр хоногийн өмнө, энэ сарын 18-нд Ганьсу мужийн Линьшя сяний Жишань сяньд 6.2 магнитут хүчтэй газар хөдөлсний дараа Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам газар хөдлөлтийн онцгой байдалд авах үндэсний хоёрдугаар зэрэглэлийн арга хэмжээ яаравчлан хэрэгжүүлж, тал бүрийн санхүүжилт, нөөцийг шуурхай нэгтгэж, Ганьсу, Хөхнуур мужийн газар хөдөлсөн гамшигийн бүсэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажил хийж байна.

Тус яам өнөөдөр, “Суурин тосгоны хөгжлийн сан”-аас авран туслах баг зохион байгуулж, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгсэл, гамшгийн бэлэн байдлын нөөц зэргийг гамшгийн бүсэд яаралтай татан хүргэж байна. Суурин тосгоны хөгжлийг дэмжих бизнес эрхлэгчдийн “Ю Чэн сан” 1 сая бэлэн юань, 2 сая юанийн эд материал, эм бэлдмэл зэрэг хандив цуглуулжээ.

Түүнчлэн зүүн, баруун бүсийн хамтран ажиллагч байгууллагууд гамшгаас аврах, дэмжиж туслах аян өрнүүлж эхэллээ. Шаньдун муж 10 сая юань, Жинань хот 3.8 сая юанийн эд материал, Жянсу мужийн У Ши хот 3 сая юань, мөн 3 сая юанийн эд материалыг хандивлаж гамшгийн бүсэд илгээжээ. Мөн тусгайлан дааж авч дэмжлэг туслалцаа үзүүлж буй төвийн байгууллага, холбогдох компаниуд Линьшягийн газар хөдлөлтийн бүсэд 10 сая гаруй юанийн хандив тусламжийг төвлөрүүлэн зохицуулаад байна.

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам цаашид тухайн бүсийн ядуурлаас ангижирсан хүн ардад сайтар тусалж, тариачид, малчид амьдралын хэвийн байдалдаа эргэн ороход дэмжинэ.

Exit mobile version