CRI Монгол радио
“Парис-2024” олимп зохион байгуулах хороо, ХТРТ хамтран ажиллана
Орон нутгийн цагаар өчигдөр /10-р сарын 23-нд/ Хятадын төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн, “Парис-2024” олимпын наадам зохион байгуулах хорооны дарга Тони Эстангу нар хоёр талын нэрийн өмнөөс Парис хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Парисын олимпыг сурталчлах, шууд дамжуулах, тусгай хөтөлбөр зориулах талаар тохиролцсон байна.
Францын Соёлын сайд Марак мөн өдөр Луврын музейд Шэнь Хайшюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хятадын төв радио телевиз, Парисын олимпийг зохион байгуулах хороотой иж бүрэн хамтран ажиллаж буйд сайд Марак баяр хүргэж, кино телевизийн нэвтрүүлэг, уламжлалт соёл, урлагийн дижитал бүтээлүүд зэрэг салбарт Францын Соёлын яам Хятадын төв радио телевиз хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.
Ирэх онд Хятад, Франц улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ түүхэн үйл явдал Парисын олимптой давхцаж буйгаараа онцлог юм. Ирэх онд тохиох энэхүү хоёр том арга хэмжээгээр гол болгож хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятад улсын дарга Ши Жиньпин, Франц улсын ерөнхийлөгч Макрон нар уулзалтын үеэр тохиролцсон дагуу, Хятадын төв радио телевиз болон Парисын олимпийг зохион байгуулах хороо бүрэн хэмжээний хамтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Шэнь Хайшюн хэлэхдээ, 2024 оны Парисын олимпын өргөн нэвтрүүлгийн гол агентлаг болж буйн хувьд Хятадын төв радио телевиз 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэвтрүүлгийн баг илгээж, гимнастик, ширээний теннис, бадминтон, хаданд авиралт зэрэг дөрвөн том тэмцээнд олон улсын хүлээн авах сигналын хариуцан дамжуулж, “5G+4K/8K+AI” дэвшилтэт технологи ашиглаж, тэмцээнийг дэлхийн жишигт нийцсэн стандартаар дамжуулж бөмбөрцгийн олон зуун сая үзэгч, сонсогчдод мэргэжлийн дээд түвшинд хүргэх болно гэжээ.