CGTN мэдээ
Газар хөдөлсөн бүсэд 140 сая юанийн тусламж үзүүлэв
2023 оны 12-р сарын 18-ны 23 цаг 59 минутад Хятадын баруун хойдын Ганьсү мужийн Жи Шы Шань шяний нутагт 6.2 магнитут хүчтэй газар хөдөлсөн. Үүний дараа тус мужийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны танхим онц байдлыг зохицуулах ажиллагаанд шуурхай шилжиж, тусгай ажлын хэсгийг тэр даруйд нь гамшгийн бүсэд томилж, нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Маргааш нь, 19-ний орой Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Сангийн яам хамтран гамшиг болсон бүсэд 140 сая юань санхүүжүүгийн тусламж үзүүлжээ.
Газар хөдлөлтийн дараа Ганьсү мужтай зэргэлдээх Хөхнуур мужийн Хайдүн хотын Миньхэ, Хуалүн, Дүньхуа гурван шяньд түр орогнох 141 сууц байгуулж, 18 мянга 259 хүнийг төвхнүүлээд байна.