CRI Монгол радио
“Фэнчяо туршлага” хэрэгжүүлж аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлнэ
Өнөөдөр /11 сарын 6-нд/ үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Хятадын “Фэнчяо маягийн ажлын арга” сайтар хэрэгжүүлж шалгарсан байгууллагын төлөөлөлтэй уулзан баяр хүргэж амжилт хүслээ. Энэ үеэр Ши Жиньпин, шинэ эрин үед “Фэнчяогийн туршлага”-ыг сайтар хөгжүүлж, амар амгалан Хятад улсыг бүтээн байгуулахад их хувь нэмэр оруулахыг төлөөлөгчдөд хүсэв.
ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпин дарга шинэ эриний “Фэнчяогийн туршлага”-ыг баримтлан хөгжүүлэх талаар чухал заавар гаргасан юм. Олон газар түүний заавар, зориг эрмэлзлийг сайтар хэрэгжүүлж Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтэд аюулгүй, тогтвортой нийгмийн орчин бий болгохын тулд хичээсэн юм.
Төв хорооны улс төр, хууль зүйн хороо энэ жил Хятад улсын хэмжээнд “Фэнчяо маягийн ажлын арга”-ыг сайтар хэрэгжүүлсэн 104 байгууллагыг шалгаруулсан байна.