CGTN мэдээ
Ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүдтэй зөвшилцжээ
ХКН-ын Төв хороо 12-р сарын 6-нд Ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийг урьж, тусгай семинар зохион байгуулж, энэ оны эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны эдийн засгийн хөгжлийн талаар тэдний санал санаачилгыг сонсов.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин семинарыг даргалжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Ирэх жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Мөн “14-р 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн зангилаа жил болох юм. Тиймээс шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын дагуу ХКН-ын 20-р их хурал болон ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 2-р бүгд хурлын зориг санааг тууштай мөрдөж, эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх ерөнхий хэмнэлийг баримталж, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэжээ.