CGTN мэдээ

Австрийн канцлер асан Вольфганг Шюсселтэй хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Австрийн канцлер асан Вольфганг Шюссел саяхан Хятадын Төв Радио Телевизэд тусгай ярилцлага өгчээ.

Ноён Вольфганг Шюссел ярилцлагадаа, 40 гаруй жилийн өмнө Хятадад анх ирж байсан бөгөөд Хятад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн ололт амжилттай болсныг нүдээр харж ирлээ гэжээ.

Хятад улс урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гаргаж, нээлттэй, хүртээмжтэй хамтран ажиллах хандлагатай байгааг тэрбээр өндрөөр үнэлж, “салгах” үзэл баримталыг буруушаан, ивээх үзлийг үгүйсгэж, худалдаа, санхүү, технологи зэрэг бүх зүйлийг зэвсэглэн ашиглах үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Ноён Вольфганг Шюссел хэлэхдээ, дэлхийн улс орнууд хамтдаа урагшилж, яриа хэлцэл, солилцоогоор дамжуулан дэлхийн сорилтуудыг зохицуулан, хөгжлийн боломжоо хуваалцах ёстой гэжээ.

Exit mobile version