CGTN мэдээ
“Таван төв”-ийг бүтээн байгуулах чухал үүргээ биелүүлэхийг онцлов
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Шанхай хотод ажиллахаа, Шанхай хөгжлийн шинэ үзэл баримлыг бүрэн, зөв оновчтой, иж бүрнээр нь хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулах, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход анхаарч, “олон улсын эдийн засгийн төв, санхүүгийн төв, худалдааны төв, далайн тээврийн төв, технологи инновацын төв”-ийг байгуулж, өөрчлөлт нээлтээр хөдөлгөгч хүч болгон, үндэсний томоохон стратегийн дагуу орчин үеийн хотын засаглалаар баталгаа болгон, дэлхийд нөлөө бүхий орчин үеийн социалист олон улсын чанартай томоохон хотын бүтээн байгуулж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад дайчлах, жишиг болох үүрэг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
12-р сарын 3-нд Ши Жиньпин Бээжинд буцах замдаа Жянсү мужийн Яньчэн хотоор дайрч, шинэ дөрөвдүгээр армийн дурсгалын ордонтой танилцжээ.