CRI Монгол радио

Дин Шюешян Казахстанд айлчлав

Нийтэлсэн

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян Казахстанд айлчилж, ерөнхийлөгч Қасым-Жомарт Токаев, ерөнхий сайд Алихан Смаилов нартай тус тус уулзав. Мөн Казакстаны тэргүүн шадар сайд Роман Скляртай хэлэлцээ хийж, Хятад Казахстаны хамтын ажиллагааны хорооны 11-р хурлыг хамт даргалжээ.

Ерөнхийлөгч Қасым-Жомарт Токаевтай уулзахдаа Дин Шюешян, “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай хамт бүтээн байгуулах хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, өөрсдийн хөгжлийн зорилтоо биелүүлэхэд харилцан туслалцаж, Хятад Казахстаны байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд, илүү өргөн хүрээнд ахиулахад бэлэн байна гэжээ.

Exit mobile version