CRI Монгол радио

Уругвайн Ерөнхийлөгч Лакалле ХТРТ-д ярилцлага өглөө

Нийтэлсэн

Уругвайн Ерөнхийлөгч Луис Альберто Лакалле Хятадад айлчлах үеэр Бээжинд ХТРТ-ийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгчээ. Лакалле ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа, Хятадад хийсэн анхны айлчлалын үеэр Хятад улс бол уламжлал, орчин үе төгс хосолсон орон гэж хэлсэн юм. Хоёр орны найрамдлын талаар ярих үе тэрээр хэлэхдээ, Уругвай цар тахлын хамгийн хүнд хэцүү үед тахлын эсрэг вакцин хуваалцсан Хятад улсад талархаж байна. “Хятад улстай жаргал зовлонгоо хамтатгасан сайн найзууд” гээд өөрийн биеэрээ авчирсан нутгийнхаа үхрийн махыг сурталчлаад, хоёр орны худалдаа, иргэдийн солилцоонд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

1988 онд Хятад, Уругвай дипломат харилцаа тогтоосон, энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Хятад, Уругвай хоёр орон хэдийгээр алс хол далайгаар алслагдаж байгаа хэдий ч байнга харилцаа холбоотой байсаар ирсэн юм. Уругвай бол “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтад оролцох хүслээ хамгийн анх илэрхийлсэн Латин Америк, Карибын тэнгисийн орон бөгөөд дараа нь 2018 онд “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн Өмнөдийн хамтын зах зээлийн анхны орон болсон юм. “Бүс ба Зам”-ын хүрээнд Хятад, Уругвай цэвэр эрчим хүч, эдийн засаг худалдаа, соёл, спорт, урлагийн солилцоо зэрэг олон салбарын хамтын ажиллагаа ихээхэн хөгжиж, баялаг үр дүнд хүрсэн байна.

Лакалле, Уругвай, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосон өнгөрсөн 35 жилийн түүхийг эргэн санаад, Уругвайн ерөнхийлөгч бүгд Хятадад айлчилж байсан. 35 жилийн өмнө тэд өнөөдрийн Хятад улс ийм хүчирхэг болж, тэдний худалдааны хамгийн том түнш болно гэж төсөөлж ч байгаагүй, гэхдээ тэд энэ үйл явцыг эхлүүлсэн. Уйгагүй хүчин чармайлтын үр дүнд хоёр орон хооронд гүн зузаан итгэлцэл бий боллоо. Манай улсын олон бизнесийн төлөөлөл хамт ирсэн, тэд бүгд Хятадын компаниудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Өнөөдөр даяаршил нь байнгын зүйл болсон, харин одоогоос 35 жилийн өмнө ийм байгаагүй, улс төр, бизнесийн харилцаанд гүн гүнзгий өөрчлөлт авчирч байна гэжээ.

Exit mobile version