CGTN мэдээ

Бельгийн Ерөнхий сайд асан Ив Летерме ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд Бельгийн Ерөнхий сайд асан  Ив Летерме ХТРТ-ын CGTN-д тусгай ярилцлага өглөө.

“Энэ онд “Бүс ба Зам”санаачилга дэвшүүлсэн арван жилийн ой тохиож байна. Энэхүү санаачилгын үзүүлж буй ач холбогдлын талаар та тайлбар хийх үү ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахдаа, ЕХ нь “Бүс ба зам” санаачилгатай адил төсөөтэй “дэлхийн гарц” гэх төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь дэд бүтцээр холболдох чиглэлээр голлон ажилладаг. Миний хувьд “Бүс ба Зам” санаачилга нь Төв Азиар дамжин Европ, Хятадыг дэд бүтцээр харилцан холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Европ, Хятадын хооронд Пакистан, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменстан, дараа нь Орос, ахиад  Баруун Европын бүс багтдаг. Манай баруун европчуудын хувь, Хятад улс дэд бүтцээ асар хурдтайгаар хөгжүүлж байгаа гэж үзэж байна. Агаар, тэнгис, эх газрын дэд бүтцийн  бүтээн байгуулалтыг зэрэг явуулж байна. Иймээс уг санаачилгыг маш сайн үр өгөөжтэй  санаачилга гэж үзэж байна гэжээ.

Exit mobile version