CGTN мэдээ

ХТРТ-ийн “CMG UHD” инновацийн парк баригдаж эхлэв

Нийтэлсэн

Хятадын төв радио, телевизийн хэт өндөр нарийвчлалтай “CMG UHD” инновацийн парк Бээжинд баригдаж эхэллээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли уг арга хэмжээнд оролцов. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд, ХТРТ-ын дарга Шэнь Хайшюн зэрэг холбогдох байгууллага нэгжийн удирдах албаны хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, ХТРТ байгуулагдсанаас хойш, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний итгэл найдварын дагуу, хэт өндөр нарийвчлалтай аж үйлдвэрлэлийн хөгжил, технологийн судалгаа, хэрэглээг эрчимтэй ахиулж, мөн түүхэнд анх удаа Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээг 8К олон нийтийн дохиог ашиглан дэлхийд 8К телевизийн сувгаар томоохон үйл ажиллагааг амжилттай шууд дамжуулсан бол эдгээр цуврал “5G+4K/8K+AI” инновацийн ололт амжилт нь Хятад улсын хэт өндөр нарийвчлалтай телевизийн салбарт үсрэлт хийж, дэлхий дахинд “Хятадын жишиг”-ийг бий болгосон тодхон тусгал болжээ.

Exit mobile version