CRI Монгол радио

Гамшгийн дараах сэргээн босголтын ажил байдалтай танилцлаа

Нийтэлсэн

Хятад улсын дарга ШиЖиньпин 11-р сарын 10-нд Бээжин, Хэбэйгийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил байдалтай танилцжээ.

Тэрбээр онцлохдоо, бүх шатны намын хороо, захиргаа ХКН-ын Төв хорооны байршуулсан ажлыг хянуур гүйцэтгэж, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг сайтар хийж, ард иргэдийн амьдралын хэвийн байдлыг баталж, өвлийг мэнд өнгөрүүлэхийг баталгаажуулах ёстой. Ард түмнээр төв болгон, үнэнийг эрэлхийлж, шинжлэх ухаанчаар төлөвлөн, дутуугаа нөхөн давуу талаа бадруулж, үер усны гамшгаас сэргийлэх инженерийн систем, онц байдлын зохицуулалтын тогтолцоо зэргийг даруй боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран туслах ажлын чадавхаа тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Exit mobile version