CRI Монгол радио
ХКН-ын Төв хорооны ажлын зөвлөлийн хуралдаан боллоо
Өнөөдөр, 7-ны өдөр ХКН-ын Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын зөвлөлийн гуравдугаар хурлыг Ши Жиньпин даргалан хуралдуулав. Ээлжит хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэн баталжээ. Тухайлбал “Үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулах”, “Төрийн өмчийн хөрөнгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох”,”Олон нийтийн шийдвэр гаргалтад мэргэжилтнүүдийн оролцоо, түүнд тавих хяналт, удирдлагын тухай”, “экологийн орчинд бүсчилсэн хяналт, удирдлага хэрэгжүүлэх тухай” зэрэг саналуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.