CRI Монгол радио

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдав

Нийтэлсэн

Өнөөдөр, 11 сарын 27-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, “Хөх мөрний эдийн засгийн бүсийн өндөр чанартай хөгжлийг ахиулах хэд хэдэн бодлого, арга хэмжээ”-ний талаарх санал бодол, мөн “Хятадын Коммунист нам гадаад харилцааны ажлыг удирдах дүрэм” гэсэн хоёр чухал бичиг баримтыг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.

Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн стратеги бол Ши Жиньпин тэргүүтэй намын төв хорооноос гаргасан стратегийн чухал шийдвэр юм. Стратеги хэрэгжиж эхэлснээс хойш, үзэл санааны ойлголцол, экологийн орчин, хөгжлийн арга барил, бүс нутгийн интеграци, өөрчлөлт, нээлттэй байдал зэрэгт томоохон өөрчлөлт гарч, хөгжил тогтвортой чанаржиж, хөгжлийн чиг хандлага өдрөөс өдөрт сайжирч байна гэж хурлаас дурдсан байна.

Хоёр дахь хэлэлцсэн асуудал болох “Хятадын Коммунист нам гадаад харилцааны ажлыг удирдах дүрэм” бичиг баримтад гадаад харилцааны ажлыг намаас удирдан чиглүүлэх тогтоол гаргаж, урт хугацаанд гадаад харилцааг удирдсан намын үзэл баримтлал, тогтолцоо, арвин туршлагыг үр бүтээл болгож хувиргасан нь Намын төв хорооны гадаад бодлого, стратегийн зохион байгуулалтыг дорвитой, тууштай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Exit mobile version