CGTN мэдээ

2024 оны эдийн засгийн ажлыг судалжээ

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 12-р сарын 8-нд хуралдав. Хурлаар ирэх оны эдийн засгийг судалж, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны ажлын тайланг сонссон байна. Мөн 2024 онд цэвэр засаглалын бүтээн байгуулалтын ахиулах, авлигын эсрэг тэмцлийн талаар ажлын зохицуулалт хийж, “ХКН-ын сахилгын шийтгэлийн тухай журам”-ийг хянан хэлэлцжээ.

Хурлаар онцлохдоо, ирэх оны эдийн засгийн ажлыг сайтар төлөвлөж, Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын дагуу, ХКН-ын 20-р их хурал болон 12-р сонгуулийн Төв хорооны 2-р бүгд хурлын зориг санаа, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, макро зохицуулалтаа нэмэгдүүлж, дотоод эрэлт хэрэгцээ, хангамжийн бүтцийн өөрчлөлтийг нэгдэлтэй төлөвлөж, шинэ хэлбэрийн хотжилт болон хөдөө орон нутгийн сэргэлтийг нэгтгэж, эдийн засгийн эрч хүчийг чангатган, эрсдэлээс үр дүнтэй сэргийлж, нийгэм, олон нийтийн хүлээлтийг дааж ажиллах хэрэгтэй. Намын сахилга бат шалгах байгууллага нэгж намын удирдлага, төрийн засаглалыг чанга журамжуулах ажлыг тууштай ахиулж, авлигын эсрэг тэмцлээ улам эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Хурлаар мөн ирэх оны 1-р сарын 8-10-ны өдөр ХКН-ын Төв хорооны Сахилга бат шалгах хорооны 3-р бүгд хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Exit mobile version