CGTN мэдээ

“Ши Жиньпиний дуртай сонгодог эшлэлүүд” вьетнам хэлээр цацагдав

Нийтэлсэн

БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Ши Жиньпин Вьетнамд хийсэн төрийн айлчлалыг тохиолдуулан Хятадын төв радио, телевизийн бэлтгэсэн “Ши Жиньпиний дуртай сонгодог эшлэлүүд” нэвтрүүлгийн хоёрдугаар анги (вьетнам хэлээр) 12-р сарын 11-ээс Вьетнамд цацагдав. Вьетнамын Ханой хотноо болсон нээлтийн ёслолд ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, Вьетнамын дуу хоолой радиогийн захирал До Тиен Тхи нар видео болон бичгээр илтгэл хийв.

“Ши Жиньпиний дуртай сонгодог эшлэлүүд” нэвтрүүлэгт Ши Жиньпин даргын чухал илтгэл, нийтлэл, ярианд дурдсан эртний Хятадын ном зохиол, сонгодог ишлэлүүдийг сонгож, Ши Жиньпин даргын өргөн мэдлэг, ард түмнээ дээдэлж, улс орноо боддог чин үнэн сэтгэлийг харуулж, Хятадын соёл иргэншлийн өвөрмөц оюун санааны онцлог, утга санаа, даяаршлын үнэ цэнийг тусгажээ.

Exit mobile version