Нийгэм

Томуугийн үед гэр, сургууль, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулаарай

Нийтэлсэн

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн Эрүүл Мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ.

Хүйтний улиралд ханиад томуу ихсэж байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. 

  • Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
  • Гараа савандаж угааж хэвших
  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
  • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, өрх, аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетад хандан тариулах

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч булчингаар өвдөх
  • Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
  • Цээжээр хөндүүрлэх
  • Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу

Хамар угаах арга: 

Агаар дуслын замаар дамжих халдвар, томуу, томуу төст өвчнөөс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх уламжлалт анагаах ухааны засал эмчилгээ.

Exit mobile version