Нийгэм

Шинэ оны эхний өдөр 160 хүн эрүүлжүүлэгджээ

Нийтэлсэн

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 1,858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1,592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.

Шинэ оны эхний өдөр хүний биед халдсан 89, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 97, хулгайн 21, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илэрсэн бол 160 хүн эрүүлжүүлэгджээ.

Тухайн өдөр алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас/НЦУГ/ баяр, амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар 14:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулахаар товложээ.

Exit mobile version