Эдийн засаг
“Doriemus” Монголд литийн хайгуул хийж буй “Asian Battery Minerals”-ийг 100 хувь эзэмшинэ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Doriemus” компани Монголын никель, лити болон графитын хайгуулын салбарт нэвтрэхээр болсноо мэдээллээ. Тус компани Монголд энэ чиглэлд хайгуул хийдэг “Asian Battery Minerals”-ийг 100 хувь эзэмшихээр төлөвлөж байгаа юм байна.
“Asian Battery Minerals”-ийн хувьд Монголд хайгуулын гурван лиценз эзэмшдэг “Innova Mineral”-ийн толгой компани бөгөөд “Yambat” буюу никель, зэс, цагаан алтны төсөл, графитын “Khukh Tag” болон “Цагаан дэрс” литийн төслүүдийг эзэмшдэг аж.
“Doriemus” компани нэгж хувьцаагаа 0.05 австрали доллароор үнэлж, нийт зургаан сая австрали доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаагаа мэдээлж байсан юм.
“Innova Mineral”-ийн үүсгэн байгуулагч, “Asian Battery Minerals”-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Doriemus”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдох төлөвтэй байгаа аж.
Сэтгүүлч: М.Эрхэс