Эдийн засаг

Өнөөдрөөс татвар, торгуультай холбоотой дараах хуулиуд үйлчилж эхэлнэ

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын багц хууль:
-Малчдын НДШ-ийн 50 хувийг улсаас төлнө,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль:
-Улаанбаатар хотын татвар 2 дахин нэмэгдсэн,

-Торгууль, төлбөр,татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй.  Торгуулиа хугацаанд нь төлвөл 50% хөнгөлөнө, төлөхгүй бол 50% нэмнэ,

-Агаарын бохирдлын төлбөр 2 дахин нэмэгдэнэ,

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт:
-Тогтмол (9-18 цагийн хооронд) ажил эрхэлдэг хүмүүс ХХОАТ 10% төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс 1 хувийн татвар төлнө. Ингэхдээ зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй, и-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогын дүнгээс нэг хувийг төлөх юм,

-Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна,

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт:
-Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 18 хоног байна гэх мэт хуулийн зүйл заалтууд хэрэгжиж эхэлж байна.

Exit mobile version