Бидэнтэй нэгд

Дэлхий

Израилийн нисгэгчгүй онгоц Бейрут хотын захад Хамасын удирдагчдын нэгийг устгажээ

Нийтэлсэн

Мягмар гарагийн орой Израилийн арми хөрш Ливан улсын нийслэл Бейрут хотын захад нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн тухай Ливаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ үеэр зургаан хүн алагдсаны нэг нь Палестины Хамас зэвсэгт байгууллагын удирдагчдын нэг байжээ.

Амиа алдсан Салех аль-Арури нь Хамасын улс төрийн товчооны гишүүн, Хамасын цэргийн жигүүр Кассам Бригадын үүсгэн байгуулагчдын нэг юм байна. Тэрбээр 57 настай хүн байжээ.

Аруригийн байрлаж байсан Бейрут хотын өмнөд дүүрэгт Хамасын холбоотон Хезболлах зэвсэгт байгууллага төвлөрдөг.

Өнгөрсөн онд АНУ-ын засаг захиргаа Аруригийн талаар мэдээллийг $5 саяар худалдаж авах шийдвэрийг зарлаж байв.

Израилийн тал Хезболлах болон Хамасын удирдагчдын уулзалт болох газарт цохилт өгсөн гэлцэж байна. Энэ үеэр Ливаны зэвсэгт бүлэглэлийн зарим командлагч алагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Дээрх аллагыг зохион байгуулсан эсэхийг Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагаригаас сэтгүүлчид асуухад “Бид Хамасыг устгахад анхаарлаа хандуулж байгаа” гэхээс өөр тайлбар өгөөгүй байна.

Өчигдөр орой MSNBC телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Израилийн ерөнхий сайдын зөвлөх Марк Регев “Израил улс энэ халдлагад хамаагүй” гэж мэдэгджээ.

“Хэн ч үйлдсэн бай энэ нь Ливан улсын эсрэг биш гэдэг нь тодорхой байна. Зөвхөн Хамасын удирдлагыг устгах өндөр нарийвчлалтай цохилт болох нь харагдаж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Хамасын тал өчигдөр Арури алагдсаныг хүлээн зөвшөөрчээ.

Хезболлах бүлгийн мэдэгдэлд “Уг гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөхгүйгээ бид амлаж байна. Энэ бол Ливан улсын эсрэг үйлдсэн ноцтой халдлага, дайныг өргөжүүлэх аюултай алхам гэж бид үзэж байна” гэсэн байна.

Арурийг Палестины эзлэгдсэн газар нутаг болох Баруун Эрэгт аллага хядлага зохион байгуулдаг гол хүн гэж Израилийн тал олон жилийн өмнөөс үздэг байв.

2023 оны наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа Арури “Миний бодлоор би хэтэрхий удаан амьдарлаа. Тиймээс би амиа золиослоход бэлэн байна” гэж хэлж байжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Израилийн тусгай албадын мөрдлөгөөс зугтан Ливан,  Катар улсуудад ээлжлэн амьдарч байсан юм.

Ливан улсын ерөнхий сайд Нажиб Микати өчигдрийн халдлагыг “Израилийн үйлдсэн гэмт хэрэг”, улс орныг нь дайнд татан оруулах оролдлого гэж мэдэгджээ.

Түүний засгийн газар Ливаны тусгаар тогтнолд Израил улс халдсан асуудлаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд гомдол гаргахаар болсон байна.

Хамас-Израилийн дайн эхэлсэн цагаас хойш Хезболлахын дайчид Ливаны нутаг дэвсгэрээс Израилийн армитай байнга буудалцаж байгаа.

Хезболлахын гол ивээн тэтгэгч Иран улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани өчигдрийн халдлага “зөвхөн Палестин төдийгүй бүс нутаг, дэлхий даяар Сионист булаан эзлэгчдийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх нь дамжиггүй” гэж мэдэгджээ.

Өчигдөр бас Баруун Эргийн хотуудын гудамж талбайд олон зуун палестин хүн жагсаж, Аруригийн өшөөг авахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: Reuters

CGTN мэдээ23 цаг өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ23 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ23 цаг өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр3 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр3 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг3 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм3 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ