Нийгэм

Салхины нөлөөллийн улмаас Франкфур чиглэлийн нислэг хойшилж буух төлөвтэй байна

Нийтэлсэн

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн ОМ137/138 дугаарт аяллын нислэг өндрийн салхины хүчтэй нөлөөллийн улмаас Франкфурт хотод хуваарьт цагаас 50 минутаар хойшилж буух төлөвтэй байна.

ОМ137/138 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Улаанбаатар хотоос 11:00 цагт хөөрч Франкфурт хотод 14:05 цагт буух,

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:35 цагт хөөрч Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 4-ний 06:45 цагт буухаар төлөвлөж байна.

ОМ137 дугаарт аяллын нислэгийн транзит зорчигчдын цааш дамжин нислэгийг МИАТ компани зохицуулан ажиллаж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

Exit mobile version