CGTN мэдээ

Улам сайн сайхан амьдралын төлөө…

Нийтэлсэн

1-р сарын 1-нд Хятадын бие даан үйлдвэрлэсэн “Адора рид шидийн хот” буюу “Adora Magic City” нэртэй том оврын аяллын хөлөг онгоц Шанхай хотоос хөдөлсөн бол энэхүү аяллын том хөлөг нь найман жилийн судалгаа, таван жилийн зураг дизайн, бүтээн байгуулалтаар бий болсон болохоор гадаадын хэвлэлийнхэн “Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэх салбарын хөшөө дурсгалын чанартай үйл явдал” хэмээн тэмдэглэжээ. Эл аяллын хөлөг онгоц нь мөн ч Хятад улсын дарга Ши Жиньпиний 2024 оны шинэ жилийн баярын мэндчилгээнд хэлсэнчлэн “Хятадын инновацын эрч хүч, хөгжлийн эрч улам бадарч байна, инновац бүх салбарт явгадаж байна” гэж хэлсний хүчтэй нотолгоо юм.

Өнгөрөгч оны хувьд Хятад улс цар тахлын эсрэг тэмцэж, урьдчилан сэргийлж байснаас эдийн засгаа сэргээх руу шилжсэн шилжилтийн он жил байлаа. Маш олон хүндрэл бэрхшээл тулгарсан ч Хятадын ард түмэн бүх нийтээрээ урагш зүтгэсэн юм. Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, үр тариа 20 жил дараалан элбэг ургац авсан зэргийг дурдах юм бол 2023 онд Хятадын ард түмэн баялаг амжилт тогтоон ажилласан юм.

Тэгвэл яг юу Хятад улс салхи бороог үл ажран туулж, их амжилтад хүргэсэн бэ? “Бидний зорилго аугаа том бөгөөд энгүүн байж, ард иргэдээ улам сайн сайхан амьдралтай байлгахын төлөө юм” гэж Ши Жиньпин дарга хэллээ. “Улам сайн сайхан амьдрал”, энэ бол даруй Хятад улсын хөгжлийн хамгийн энгүүн хүсэл тэмүүлэл бөгөөд мөн ч дэлхийн улс түмний нийтлэг эрэлт зорилго мөн.

Шинэ оны хонхны дуун дуугарахтай зэрэгцэн дэлхийн олон газар дайны гал үргэлжилсээр… Украины хямрал, Палестин-Израилын мөргөлдөөн даамжирч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сүүлийн үе халдлагын хэрэг болоод эгэл иргэдийн амь нас хохирч буй асуудлыг удаа дараа хянан хэлэлцэж байгаад Хятад улс маш сэтгэл эмзэглэж байна. Ши Жиньпин дарга “хүн төрөлтний ирээдүй, ард иргэдийн сайн сайхан төлөө” гэж хэлсэн нь зөвхөн Хятадын ард түмний сэтгэлийг дулаацуулах бус, бүр ч дэлхийн нийтийн сэтгэл зүрхэнд гэрэл гэрээ т усгаж буй хэрэг юм.

Өнгөрөн одсон нэг жил Хятад улс энх тайван, хөгжил, соёл иргэншлийн солилцооны төлөө хичээн ажилласан. Даян дэлхий хэрхэн өөрчлөгдсөн ч энх тайван хөгжил бол гол чиглэл, гол хэмнэл байж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь хүн төрөлхтний нийтлэг хүсэл зорилго мөн гэдгийг Хятад улс маш сайн мэднэ.

Дэлхийн улс түмнийг сайн сайхан амьдруулъя гэвэл тэдэнд энх тайван, амар амгалан орчин хангах ёстой. Иймд “Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай Хятадын байр суурь”, “Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах тухай Хятадын байр суурийн баримт бичиг” зэргийг нийтэлснээс авахуулаад Хятад улс эдгээр асуудлыг зохицуулж шийдвэрлэхийн тулд олон албан тушаалтнаа холбогдох улс орнуудад томилж, ятгалга эедүүлэг хийсэн зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ авсан юм. Дэлхийн Дэлхийн манлайллын холбооны дарга, Словенийн Ерөнхийлөгч асан Данило Турк хэлэхдээ, 2023 оны дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааны ихээхнийг нь Хятад улс зохицуулсан гэжээ.

Хөгжил бол аливаа асуудлыг шийдвэрлэх түлхүүр. Өнгөрсөн жил эдийн засгийн сэргэлт сул, хүнс болон эрчим хүчний хямрал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь улс орнуудын ард түмний “толгойн өвчин” болсон юм. Тэгвэл Хятад улс дэлхийн эдийн засгийн гол цогц болсны хувьд 2023 оны эхний гурван улирлын эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн оны мөн үеэсээ 5.2 хувиар нэмэгдэж, дэлхийн эдийн засагт маш чухал хувь нэмэр оруулсан юм. Мөн оны Хятад улсын зохион байгуулсан олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүд нь дэлхийн улс орнуудад үр өгөөжөө өгч, хөгжлийн боломжоо хуваалцсан юм.

Дэлхий нийтийг сайн сайхан аж төрүүлж амьдруулахад дэлхийн шударга засаглал шаардагдана. Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3-р форум, БРИКС шинэ гишүүнээ элссэнээс авхуулаад Хятад-Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт зэрэг олон улсын томоохон үйл явдлуудаас олон улсын дэг журмыг сахин хамгаалж буй Хятад улсын хүчин зүтгэлийг тодхон харах болно.

Ирж буй 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Хятад улс дэлхийн шударга ёсыг сахин хамгаалахын төлөө том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гадаадад нээлттэй байдлаа тэлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн ахиулах болно. Түүнчлэн Хятад мянгын орчин үеийн шинэчлэл нь өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ улс орнуудын орчин үеийн нийтлэг шинэчлэлтийг ахиулах болно.

2024 оны хувьд Хятад улс “14-р таван жил”-ийн зорилтоо биелүүлэх зангилаа он жил юм. Хятад мянгын орчин үеийн шинэчлэлийг тууштай ахиулж, эдийн засгийн тогтвортой сэргэлтээ баталж, өөрчлөлт нээлтийг цааш нь тэлж өргөжүүлэх нь мэдээж. Гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, санхүү эдийн засгийн байгууллагын гаргасан тайланд, хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт зэргийн олон эерэг дохиог Хятад улс ар араас нь гаргаж байгаа нь 2024 онд Хятадын эдийн засаг тогтвортой сэргэхийн чухал тохио хэмээн дурджээ.

Хятад улс шинэ оны босгон дээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа сорилтын эсрэг ажиллаж, хамтын цэцэглэлтийг ахиулахад бэлэн.

Exit mobile version