CGTN мэдээ
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 2.4% байх төлөвтэй
Өчигдөр, 4-ний өдөр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар “2024 оны дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв” гаргав. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.7 хувь байсан. Энэ 2024 онд 2.4 хувь болж буурна гэсэн таамаглал гаргажээ.
Энэ онд инфляци буурах хандлагатай ч хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт жигд бус байна. Инфляци 2023 онд 5.7 хувь байсан бол энэ онд 3,9 хувь болж буурах төлөвтэй. Гэхдээ олон оронд үнийн дарамт өндөр хэвээр бөгөөд геополитикийн зөрчилдөөн улам хурцдаж, инфляцийг дахин өсгөж болзошгүй гэв.