CGTN мэдээ
Төвөдийн экологийн орчныг хамгаалан сайжруулж байна
Нэгдүгээр сарын 7-нд болсон Төвдийн Өөртөө Засах Орны 12 дахь удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2-р хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, 2023 онд Төвөд амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэх боломжтой, үзэсгэлэнтэй 220 тосгон байгуулж, 77 мянган өрхөд малын хашаа саравч барьж өгсөн бөгөөд 40 мянган айл өрхийн бие засах газрыг шинэчилжээ. Мөн 1308 тосгон юм уу эсвэл орон сууцны хороололд малчин тариаланчдад зориулсан сурталчилгааны үйл ажиллагаа өрнүүлж, хот сууринг улам уялдаатай хөгжүүлэхийг дэмжсэн байна.
2023 онд Төвөдийн экологийн орчныг хамгаалан сайжруулахыг эрчимжүүлж, 409 мянга гаруй га бэлчээрийг сэргээн сайжруулжээ.