CGTN мэдээ
Шинэ жилийн өдрүүдэд 135 сая хүн аялжээ
Шинэ жилийн 3 хоногийн амралтаар Хятадын дотоодод давхацсан тоогоор 135 сая хүн аялав. Энэ нь өмнөх оны мөн үеэс 155.3 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн тоо юм. Дотоодын аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 200.7 хувиар өсч, 2019 оноос 5.6 хувиар нэмэгдсэн гэж Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дата төвийн тоо баримтад дурджээ.
Хот, хөдөөд ялгаагүй иргэд аялж, жуулчлахын зэрэгцээ урлаг соёлын үзвэр, дуу хөгжмийн тоглолт үзэж гэр бүл, найз нөхдийн хамт баяраа тэмдэглэсэн байна.
Шинэ жилийн баяраар мөс, цасны аялал жуулчлалыг зорьсон хүмүүсийн тоо өссөн байна. Өвлийн аяллын захиалга өмнөх оны мөн үеэс 126 хувиар нэмэгдэж, Харбин, Чанчунь, Өрөмч, Жанчхүү хотууд мөс, цасны аялалд хамгийн олон жуулчид татсан газар болжээ. Түүнчлэн Гуандун, Жэжян, Шанхай хотуудад мөс, цасны аялал жуулчлал нэмэгдэж байгаа юм. Учир нь эдгээр том хотуудад битүү цэнгэлдэх хүрээлэн байгуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.