CGTN мэдээ

Яагаад Америкт үйлдвэр байгуулахаа больсон бэ?

Нийтэлсэн

“Нарийн тунгаасны эцэст АНУ-ын Оклахома мужид батерейны үйлдвэр барих төлөвлөгөө орхилоо” гэж саяхан Тесла батерей нийлүүлэгч Японы Panasonic компани энэ мэдээг зарлав.

Энэ оны 1-р сард Өмнөд Солонгосын LG компани Женерал Моторс компанитай АНУ-д батерейны үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар ирсэн бол 7-р сард Хятадын Тайваний TSMC компани мэргэжилтэй ажилчид дутмаг байна гэдгээр АНУ-д үйлдвэрлэж эхлэх хугацааг 2025 он хүртэл хойшлуулсан. 10-р сард Японы Хонда компани Женерал Моторс компанитай хямд цахилгаан машин үйлдвэрлэх төлөвлөгөөнөөс гарснаа зарласан бөгөөд Форд компани Өмнөд Солонгосын SK On компанитай хамтран Кентукки мужид батерейны үйлдвэрлэлээ хойшлуулсан байна. Энэ он гарснаас хойш, олон улсад нэр хүндтэй компаниуд АНУ-д үйлдвэр барих төлөвлөгөөгөө орхисон буюу хойшлуулсан байна. АНУ-ын засгийн газар компаниудыг хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр барихад нь татах зорилгоор цуврал урамшууллын арга хэмжээ, татаасын бодлого хэрэгжүүлээд байхад эдгээр компаниуд яагаад “зах зээлийн эсрэг хариулт” өгч байна вэ?

Компаниудын хувьд, тухайн газарт хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр  байгуулахдаа эдийн засгийн үр ашиг, орон нутгийн зах зээл, макро орчин, мөн орон нутгийн үйлдвэрлэлийг туслах байгууламж, хүчин зүйлийн хуваарилалт зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Иймээс энэ нь иж бүрэн судалгаа, дүгнэлт хийж байж гаргасан ухаалаг шийдвэр юм.

Үйлдвэрлэлийн зардлын хувьд, Panasonic компанин үзэж байгаагаар, Канзас мужид үйлдвэр барих зардал тооцоолж байснаас хол өндөр байгаа болохоор Оклахома мужид дахин үйлдвэр барихад хүндрэл ихтэй байна. Хондагийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибе хэлэхдээ, зардлын улмаас компани АНУ-д үйлдвэр байгуулахаас татгалзсан гэжээ. Аж ахуйн нэгжүүдийн “зардлын хүндрэл”-ийн цаана нь АНУ-ын цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн сүлжээний өнөөгийн байдлыг харуулж байна.

Үнэн хэрэгтээ, боловсруулах аж үйлдвэрийг хөндийрүүлэх асуудлыг шийдэхийн тулд АНУ-ын хэдэн ээлжийн засгийн газар “дахин үйлдвэржилт” -ийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож, АНУ-д ажлын байрыг буцааж авчрах гэж найдаж байна. Одоогийн засгийн газар нөхөн олговор, татварын хөнгөлттэй цуврал бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч АНУ-ын зардлын сул тал, аж үйлдвэрийн бодлого нь уялдаа холбоо муутай, эдийн засгийн бүтэц нь санхүүгийн салбар руу хэт хазайсан зэрэг байдал нь боловсруулах аж үйлдвэрийн салбарыг сэргээхэд хүндрэл бэрхшээл учруулж байгааг зарим шинжээч онцолж байна.

Хөрөнгө оруулалтын орлогын хувьд, асар их ашиг олохын тулд компаниуд хүчирхэг хэрэглээний зах зээлтэй болно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч энэ оны 10-р сард Хойд Америкт өндөр зэрэглэлийн цахилгаан машины эрэлт хэрэгцээ удааширч байгааг Panasonic компани зарласан бөгөөд машины батерей үйлдвэрлэдэг эрчим хүчний салбарын энэ санхүүгийн жилийн ашгийн таамаглалаа 15%-иар бууруулсан байна. Үүнээс гадна АНУ-ын дэд бүтэц нь хэрэглэгчдийг таагүй байдалд оруулсан юм. “J.D. Power” зах зээлийн судалгааны агентлагийн тайланд дурдсанаар, АНУ-д олон нийтийн цэнэглэгч багана нь маш их гэмтэлтэй байдгаас 2022 онд Америкийн цахилгаан автомашин эзэмшигчдийн цэнэглэх баганын эвдрэлийн хувь 1/5-д хүрчээ. Ийнхүү 3-р улиралд цахилгаан машин АНУ-ын автомашины зах зээлийн дөнгөж 7.9%-ийг эзэлж байсан нь гайхах зүйл биш юм.

Хамгийн чухал нь компаниудын хувьд, хөрөнгө оруулалт хийхдээ тогтвортой, урт хугацааны хөгжилд ашигтай макро эдийн засаг, бизнесийн таатай орчин бий болно гэж найдаж байна. Тэгэхэд АНУ үүгээр ч зогсоогүй, эдийн засгийн асуудлыг улс төржүүлж, холбогдох бодлогодоо янз бүрийн “халхавч” заалтуудыг нэмж оруулсан нь компанийн итгэл найдвар, урам зоригийг хугалсан байна. Жишээлбэл, “Чип ба шинжлэх ухааны тухай хууль”-д холбогдох компаниуд АНУ-д үйлдвэр барихдаа онцгой сонголт хийх шаардлагатай. “Инфляцийг бууруулах тухай хууль”-ийн шинэ журамд 2024 оноос эхлэн АНУ-д үйлдвэрлэсэн цахилгаан машинд Хятадад үйлдвэрлэсэн эсвэл угсарсан батарейны эд анги агуулахгүй байхыг заасан байдаг. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд илүү их саад бэрхшээлийг авчирсан байна. Одоогийн байдлаар Хятадын цахилгаан машины батарей дэлхийн зах зээлийн талаас илүү хувийг эзэлж байгаа бөгөөд зарим батерейны материалын нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээний 90%-ийг хангаж байна. Хятад улсаас “салгаж, тусгаарлах” нь тийм амархан хэрэг гэж бодоо уу? АНУ-ын олон мянган автомашин борлуулах компани сүүлийн өдрүүдэд нэр хамтран захидал бичиж, засгийн газраас цахилгаан автомашин хөгжүүлэх “зохисгүй” төлөвлөгөөг зогсоохыг шаардсан байна.

Exit mobile version