CGTN мэдээ
Төмөр замд 765 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ
Хятадын төмөр зам 2023 онд 765 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь өмнөх оноос 7.5 хувиар нэмэгдсэн дүн юм. Мөн онд 3637 км шинэ шугам барьж ашиглалтад оруулснаас 2776 км зам нь өндөр хурдны төмөр зам байна. Эдүгээ Хятадын төмөр замын урт 159 мянган км болж, үүнээс хурдны төмөр зам 45 мянган км-т хүрчээ.
Өнгөрсөн онд давхацсан тоогоор 3 тэрбум 680 сая хүн төмөр замаар зорчиж, оргил үедээ 20 сая давж, өдөрт дунджаар 10 сая илүү хүн зорчсон байна. “Үндэсний төмөр зам” групп 2023 онд 3 тэрбум 910 мянган тн нүүрс, үр тариа, бордоо тээвэрлэжээ.